LEGAL NOTICES APPLICABLE TO KRKA`S EVENTS FOR EXTERNAL PUBLIC
MONGOLIA
ГАДНЫ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ХУВЬЧИЛСАН ЭВЭНТ/ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
Krka-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь таны хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулан ашиглана: энэхүү арга хэмжээнд зориулан таныг бүртгэх, зохион байгуулагдах газар руу хүргэх тээврийн хэрэгслийг зохицуулах, та арга хэмжээнд оролцохоор тухайн газар руу аялж, зочид буудалд байрлах бол байрлах газрыг захиалах, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх болон хураамж төлбөр гэх мэт. Дээр дурдсан мэдээллийг боловсруулах хууль эрх зүйн үндэс нь таны өөрийн зөвшөөрөл (хэрэв та вэбсайтаар дамжуулан арга хэмжээнд оролцох хүсэлт гаргасан эсвэл Кркагийн төлөөлөгч таныг урьсан тул арга хэмжээнд оролцохоор зөвшөөрсөн тохиолдолд) болон холбогдох татварын хууль тогтоомж юм. Krka-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь таны хувийн мэдээллийг EventApp-д Словени улс дахь сервер дээрээ хадгална; Meetpoint, d.o.o. нь Словени-д байрладаг компани ба энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцож, зөвхөн техникийн дэмжлэг үзүүлэх тохиолдолд таны хувийн мэдээлэлд хандах боломжтой юм. Таны хувийн мэдээллийг EventApp-д бүртгэсэн зорилгодоо шаардагдах хугацаанаас илүүгүй хугацаагаар хадгалах бөгөөд дараа нь нууцлах болно.
Та хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой эрх, мэдээлэл боловсруулахтай холбоотой нэмэлт мэдээлэл, мөн Krka-н мэдээлэл нууцлалын ажилтны талаарх мэдээлэл авахыг хүсвэл dataprotection.officer@krka.biz хаягаар холбогдоно уу.
ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ, БИЧЛЭГ ҮЙЛДЭХ
Энэхүү үйл ажиллагааг баримтжуулах, архивлах, гэрэл зураг, видео бичлэгийг оролцогчдод илгээх, Кркагийн дотоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр олон нийтэд мэдээлэх зорилгоор гэрэл зураг авч, бичлэг хийх болно.
Та энэхүү арга хэмжээнд оролцож буйгаараа гэрэл зураг, бичлэгийг хэвлэл, цахим мэдээллийн хэрэгслээр нийтлэхийг зөвшөөрч байна гэсэн үг юм. Та гэрэл зураг авахуулах, бичлэг хийлгэхийг хүсэхгүй бол үйл ажиллагаа эхлэхээс өмнө Krka-д мэдэгдэж, зааврыг дагана уу. Та www.krka.biz/en (эсвэл өөрийн орон дах Krka вэбсайт) -аас Крка-г хувийн мэдээлэл хянагч болгох, таны эрх болон хувийн мэдээллийг хамгаалах тухай Кркагийн бодлогын талаар дэлгэрэнгүй унших боломжтой.
Бичлэг хийх, гэрэл зураг авахыг хориглоно. Krka-ийн үйл ажиллагаа, Krka болон түүний ажилчдыг дурдсан аливаа бичвэр, гэрэл зураг, видео болон дууны бичлэгийг зар сурталчилгаа, хувийн ба бусад зорилгоор хэвлэмэл болон дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхийн тулд Олон нийттэй харилцах албанаас (public.relations@krka.biz) бичгээр зөвшөөрөл авах ёстойг анхаарна уу.
ХАРИУЦЛАГЫН МЭДЭГДЭЛ
Зохион байгуулагч болон зочид буудал нь хувийн эд зүйлсээ хулгайд алдсан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй тул мөнгө, үнэт зүйлээ үргэлж биедээ авч явах буюу зочид буудлын өрөөний сейфэнд найдвартай хадгалахыг зөвлөж байна.
Таны ашиглах гэж буй Krka-н эзэмшилийн аливаа тоног төхөөрөмжийг анхааралт болгоомжтой үзэх шаардлагатай. Анхаарал болгоомжгүй, хайнга үйлдлээс үүдсэн согог, эвдрэл, үрэгдүүлсэн, хулгайд алдагдсан тохиолдолд засварын зардал болон шинэ тоног төхөөрөмж худалдан авах зардлын тодорхой хэсгийг та хариуцна. Үүнийг Krka d. г., Ново место -ийн тоног төхөөрөмжтэй харьцахдаа хувийн хариуцлага тооцох зааварт тодорхой тусгасан болно.
ГАДНЫ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ОНЛАЙН АРГА ХЭМЖЭЭ
ИРЦ
Энэ бол урилгатай арга хэмжээ юм. Оролцогчид өөрийн урилгыг бусдад дамжуулахыг хориглоно. Та урилга хүлээн аваад өөр хэн нэгэнтэй хамт оролцохыг хүсвэл нэмэлт оролцогчийн талаарх хүсэлтээ хариуцсан ажилтанд илгээнэ үү. Крка нь нэрсийн жагсаалтад байхгүй оролцогчыг хүлээнх авахаас татгалзах эрхтэй.
АНХААРУУЛГА
Арга хэмжээний үеэр Крка нь хамгийн сүүлийн үеийн, баталгаатай мэдээллээр хангах боловч үйл ажиллагааны агуулга, олон нийтэд хүргэх явц нь Кркагийн хяналтаас гадуур өөрчлөгдөж болно. Крка нь онлайн арга хэмжээний хөтөлбөр, агуулгад гарсан алдаа, хасалт, өөрчлөлтөд хариуцлага хүлээхгүй бөгөөд уг арга хэмжээний үеэр нийтлэгдсэн, түгээсэн контент бүрийг хянах боломжгүй. Крка нь онлайн арга хэмжээний үеэрх оролцогчидын холбоо харилцаанд хариуцлага хүлээхгүй болно. Оролцогчид онлайн арга хэмжээний үеэрх мэдээллийг ашигласнаар өөрийгөө эрсдэлд оруулна.
Хэдий Крка зохистой контент хүргэхээр чармайх боловч Крка арга хэмжээнд нийтлэх, түгээх контент бүрийг хянах боломжгүй юм. Та бусад оролцогчдын түгээж буй харилцаа, график, аудио файл болон бусад мэдээлэл зохисгүй, доромжилсон, хор хөнөөлтэй, үнэн зөв бус, шударга бус, төөрөгдүүлсэн буюу хууран мэхэлсэн гэж үзэж болох ч бусадтай харилцах харилцааг зөвхөн өөрөө хариуцна. Krka, түүний захирлууд, ажилчид, агентууд болон салбарууд нь онлайн арга хэмжээ, түүний үеэр танилцуулсан мэдээллээс үүдэн гарсан эсвэл холбогдох аливаа хохирлыг хариуцахгүй.
БИЧЛЭГ ХИЙХ
Энэ бол интерактив онлайн арга хэмжээ учир цаашид мэдээлэл, мэргэжлийн хэрэглээ, архивлан хадгалах зорилгоор бичлэг хийгдэнэ. Та онлайн арга хэмжээнд нэгдэж, идэвхтэй оролцсоноороо Krka-д өөрийн дүрсийг бичих зөвшөөрөл олгож байна. Ингэснээр Крка нь таны видео, аудио дүрс дууг бичих, тухайн бичлэгийг онлайн арга хэмжээний бүрэн видео бичлэг, засварласан хувилбарт (богино хэмжээний кино/вебинар) ашиглах, Krka-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийт эсвэл зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, Krka-ийн ажилтнууд зэрэгт хүргэх эрхтэй болох юм.
Мөн онлайн арга хэмжээг зөвхөн Krka-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эсвэл Кркагийн тухайн зорилгоор гэрээлсэн компани бичиж авна гэдгийг бид мэдэгдэж байна. Мөн бичлэгийг тодорхой хугацаанд нийтлэх болно. Та бичлэгт хандах, бичлэгийн өөрт хамаарах хэсгийг засах, бичлэгийг устгах, бичлэгийн боловсруулалтыг хязгаарлах, бичлэгийн боловсруулалтыг эсэргүүцэх, холбогдох мэдээллээ авах, бичлэгийг дамжуулах зэрэг хүсэлт гаргах эрхтэй. Та зөвшөөрөлөө татах эрхэтй бөгөөд хэрэв тухайн явц хууль бус гэж үзвэл Бүгд Найрамдах Словени улсын Мэдээллийн комиссарт гомдол гаргана уу. Та Крка-н мэдээлэл хамгаалах ажилтантай dataprotection.officer@krka.biz хаягаар холбогдож эрхээ эдлэх боломжтой.
Крка нь бичлэгийн зохиогчийн эрх болон бусад аж үйлдвэрийн өмчийн эрхийг эзэмшинэ. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор та Крка-г энэхүү бичлэгийг ашиглан хувийн болон оюуны эрхийг зөрчих, бизнесийн нууцыг задруулахаас зэргээс чөлөөлж байна.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ
Krka-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар (‘Крка’) нь таны хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулан ашиглана: танд урилга илгээх, энэхүү арга хэмжээнд зориулан таныг бүртгэх, энэхүү онлайн арга хэмжээнд оролцуулах гэх мэт. Дээр дурдсан мэдээллийг боловсруулах хууль эрх зүйн үндэс нь таны өөрийн зөвшөөрөл (хэрэв та вэбсайтаар дамжуулан арга хэмжээнд оролцох хүсэлт гаргасан эсвэл Кркагийн төлөөлөгч таныг урьсан тул арга хэмжээнд оролцохоор зөвшөөрсөн тохиолдолд) болон холбогдох татварын хууль тогтоомж юм.
Крка нь таны хувийн мэдээллийг EventApp-д Словени улс дахь сервер дээрээ хадгална; Meetpoint, d.o.o. нь Словени-д байрладаг компани ба энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцож, зөвхөн техникийн дэмжлэг үзүүлэх тохиолдолд таны хувийн мэдээлэлд хандах боломжтой юм. Таны хувийн мэдээллийг EventApp-д бүртгэсэн зорилгодоо шаардагдах хугацаанаас илүүгүй хугацаагаар хадгалах бөгөөд дараа нь нууцлах болно.
Та хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой эрх, мэдээлэл боловсруулахтай холбоотой нэмэлт мэдээлэл, мөн Krka-н мэдээлэл нууцлалын ажилтны талаарх мэдээлэл авахыг хүсвэл dataprotection.officer@krka.biz хаягаар холбогдоно уу.