Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь байгууллагын дүрэм журмыг зөрчих эрсдлийн байнгын үнэлгээ, бизнесийн үйл ажиллагааны зохицуулалтыг хариуцдаг.

Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан нь дотоод хяналтын системийг боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, бизнесийн ёс зүйг сайжруулах мэдлэг олгох, сургалт явуулах, зөвлөгөө өгөхөд анхаардаг. Тэрээр зохисгүй үйлдэл, холбогдох журам, дотоод дүрэм, ёс зүйн зарчмуудыг зөрчсөн талаарх мэдээлэл хүлээн авч хариу өгдөг. Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан Крка компанийн дүрмийн мөрдөлтийн талаар компанийн удирдлагуудад тайлагнах үүрэг хүлээдэг.

Зохисгүй үйлдлийг мэдээлэх нь

Кркагийн ажилтан бүр мөн гуравдагч этгээд нь залилангийн сэжигтэй үйлдлийг мэдээлэх боломжтой.

Кркагийн ажилтан нь залилангийн шинжтэй аливаа үйлдлийг илрүүлбэл дээд албан тушаалтандаа мэдэгдэх ёстой. Залилангийн шинжтэй үйлдлийн онцлог шинж, нөхцөл байдлаас үүдэн мэдээлэх боломжгүй бол үүнийг Хууль Эрх Зүйн Хэлтэс эсвэл Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтанд мэдээлнэ. Мөн залилангийн шинжтэй үйлдлийг нэрээ нууцалж мэдээлэх боломжтой. Залилангийн шинжтэй үйлдлийг мэдээлэх цахим шуудан: compliance.officer@krka.biz.

Залилангийн шинжтэй үйлдлийг мэдээлэгч нь нэрээ нууцлахыг хүсэхгүй бол дараах утсаар залгаж мэдээлэх боломжтой.

  • Дүрэм журмын мөрдөлт хариуцсан ахлах ажилтан +386 7 331 26 00
  • Хууль эрх зүйн албаны дарга  +386 7 331 95 95

Крка нь мэдээлэл өгсөн хүний хувийн мэдээллийг мэргэжлийн түвшинд чандлан нууцалж, түүнийг аливаа хариу арга хэмжээнээс хамгаалах үүрэгтэй.

Залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах дүрэм нь залилангаас сэргийлэх  менежментийн үндсэн зорилго, зарчим, дүрмийг тодорхойлдог.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

КРКАГИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ёс зүйн дүрэм нь бидний дагаж мөрддөг бусад дүрэм журмыг эмхэтгэсэн үндсэн баримт бичиг юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААГААР НОТЛОГДСОН

Кркагийн бэлдмэлүүдийн чанар, аюулгүй байдал, үр дүн нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон байдаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ