Бид эмнэлзүйн туршилтаар шалгагдсан эмүүдийг үйлдвэрлэдэг. Биохүрэхүйн чанарыг тогтоох судалгаа нь судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон эх загвараас эмчилгээнд хэрэглэх боломжтой эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хүртэлх үе шатуудын нэн чухал хэсэг юм.

Эдгээр судалгаа нь идэвхтэй үйлчлэгч бодисуудын цусан дахь концентрацийг хэмжсэнээр Кркагийн эмүүд нь жишиг эмүүдтэй дүйцэхүйц биохүрэхүйтэй болохыг баталж, үр дүнтэй, аюулгүй байдлыг нь нотлон харуулж байна. Манай орчин үеийн, бүрэн автоматжуулсан биоаналитик лабораторид хэрэглэгдэж буй биоаналитик аргууд нь биологийн материал дахь идэвхтэй бодисын хамгийн бага концентрацийг ч илрүүлж чаддаг. Бид орчин үеийн бага инвазив бичил дээж авах аргуудыг нэвтрүүлсээр ирсэн.

Эдгээр үр дүнд үндэслэн бид эм бэлдмэлүүдээ бүртгүүлж зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг авдаг.

Крка компани нь бүртгэлийн дараах эмнэлзүйн судалгаа хийдэг женерик эм үйлдвэрлэгч цөөн тооны компаниудын нэг юм. Эдгээр судалгаанууд нь өвчнийг оношлохоос эхлэн эм, тунг зөв сонгох, манай эм бэлдмэлийн эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг ерөнхий эмчилгээний талаар үнэ цэнэтэй мэдээллийг өгдөг.

Эмнэлзүйн судалгаа

Аюулгүй байдал, чанар, үр дүн нь батлагдсан.
150+
эмнэлзүйн судалгаа
350,000+
өвчтөн
27
улс

Кркагийн дэмжлэг бүхий эмнэлзүйн судалгаанууд нь эрүүл мэндийн ажилтнуудад өвчтөний өдөр тутмын тусламж үйлчилгээнд зөв, найдвартай шийдвэр гаргах, амжилттай эмчлэх, анагаах ухааны талаас зөвлөгөө өгөхөд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

Кркагийн эмийн эмнэлзүйн судалгаануудад ёс зүйн өндөр стандарт, хүчин төгөлдөр  мөрдөгдөж буй удирдамж, дүрэм журмыг баримталдаг. Энэ нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эрх бүхий байгууллагуудад эмийнхээ талаар нэмэлт мэдээлэл өгөх, эмнэлзүйн бодит практикийн талаар зөв ойлголт өгөх боломжийг бидэнд олгодог.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

БИДНИЙ ТУХАЙ

Бид дэлхийн тэргүүлэгч женерик эм үйлдвэрлэгчийн байр сууриа бэхжүүлсээр байна.

Нэмэлт мэдээлэл

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ

Манай эмчилгээний гол чиглэлүүдийн талаар нэмэлт мэдээлэл аваарай.

Нэмэлт мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

Kркагийн эм бэлдмэлд итгэх итгэл нь лабораторийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс эхэлдэг.

Нэмэлт мэдээлэл