Бидний нарийн төлөвлөсөн үйлдвэрлэлийн үйл явц, өдөр тутамдаа нийгэм, хүрээлэн буй орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь Kркагийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үр  дүнг хангадаг.

Үргэлж сайжруулалт хийхийг эрмэлздэг

WБид өвчтөнүүдийнхээ төлөө үргэлж сайжруулалт хийхийг эрмэлздэг. Бид зонхилон тохиолдох эмгэгийг эмчлэх бүтээгдэхүүнийхээ сонголтыг нэмсээр байна. Бид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, ажилдаа дэвшилтэт системийг нэвтрүүлж, хяналтын тохиромжтой аргыг ашигладаг. Бид байгаль орчин, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, мэдээллийн цогц байдлыг хамгаалахад эн тэргүүнд онцгой анхаардаг.

Бид  бүтээгдэхүүнээ дэлхий даяарх олон өвчтөнд хүртээмжтэй байлгахын тулд бизнесийн тасралтгүй үргэлжлэх байдлыг хангахыг эрхэмлэдэг. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд хурдан дасан зохицдог. Бид бизнесийн түншүүд, эрх  бүхий байгууллага, эмч, эм зүйч, өвчтөний хэрэгцээ шаардлагыг байнга хангадаг.

Дүрэм журмыг үргэлж дагаж мөрддөн, хариуцлагатай байдаг

Өвчтөний эрүүл мэндэд зөвхөн хамгийн шилдэг нь л шаардлага хангадаг тул бүтээгдэхүүний чанар нь бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Бид эмийн үйлдвэрлэл, анагаах ухаанд гарсан ололт амжилтыг нэвтрүүлж, хууль тогтоомжийг даган мөрддөг. Бид бүтээгдэхүүнээ шаардлагад нийцэх эсэхийг тогтмол хянаж, чанарыг нь баталгаажуулдаг.

Өндөр чанар нь эм үйлдвэрлэлийн зохистой дадалд (GMP) суурилдаг. Бид бусад чухал стандартыг мөн баримталдаг: хадгалалтын зохистой дадал, түгээлтийн зохистой дадал, лабораторийн зохистой дадал, эмнэлзүйн туршлагын зохистой дадал, фармаковижилансын зохистой дадал.

Бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд нь шаардлагад бүрэн нийцэж байгааг баталгаажуулж, гол батламжуудын хугацааг тогтмол сунгуулдаг:

  • Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын(GMP) батламж
  • Лабораторийн зохистой дадлын (GLP) батламж
  • Түгээлтийн зохистой дадлын (GDP) батламж
  • HACCP
  • ISO (9001, 14001, 27001, 45001)
  • Хариуцлагатай тусламжийн хөтөлбөр

Үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулж, дүрэм журмыг дагаж мөрдөх нь Крка Групп хөгжиж дэвшихэд, Эрүүл амьдралын төлөө хэмээх эрхэм зорилго биелүүлэхэд хөтөлдөг.

Цааш үргэлжлүүлэх

Multiparty banner 1

ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ

Бид эм бэлдмэлээ Словени болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа үйлдвэрүүддээ хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг.

Нэмэлт мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН

Бид өндөр чанартай эм бэлдмэлээр аюулгүй, үр дүнтэй эмчлэх боломжоор хангадаг.

Нэмэлт мэдээлэл

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Бидний амжилт хүрээлэн буй орчин, нийгэмд эергээр нөлөөлж байвал бид өөрсдийгөө амжилттай байна гэж үздэг.

Нэмэлт мэдээлэл