Гинкго билоба-н нөлөө

Насжилттай холбоотой танин мэдэхүйн шинж тэмдгүүдэд зориулсан ургамлын гаралтай эмийн бэлдмэл.
Гинкго билоба-гийн ханд нь ой санамж, анхаарал төвлөрөлт зэрэг хөнгөн хэлбэрийн танин мэдэхүйн өөрчлөлтийг сайжруулахад эерэг нөлөөтэй болох нь эмнэлзүйн судалгаагаар батлагдсан. (10)
Гинкго билоба-гийн ханд нь флавоны гликозид, гинкголид, билобалид зэрэг олон төрлийн идэвхт найрлагыг агуулдаг ба эдгээр нь(9):
- Цусны эргэлтийг сайжруулна
- Тархины хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна.

Билобил® танин мэдэхүйн үйл ажиллагаа
Билобил® нь Гинкго билоба-гийн навчны стандартчилагдсан ханд агуулсан жоргүй олгодог ургамлын гаралтай эмийн бэлдмэл юм.1
Билобил®-г насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтын үед илрэх ой санамж болон анхаарал төвлөрөлтийн өөрчлөлтийг эмчлэхэд хэрэглэнэ.1
Билобил® нь тунгийн олон сонголттой тул хувь хүний хэрэгцээ болон эмч, эм зүйчийн зөвлөмжид нийцүүлэн хэрэглэх боломжийг олгодог.
Билобил® – оюун ухаанаа үргэлж хурц байлгаарай.
Анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт чинь муудаад байна уу?
Олон насанд хүрэгчид нас нэмэхийн хэрээр тэдний ой санамжид бага зэрэг өөрчлөлт гарч эхэлж буйг анзаардаг (2,3). Эдгээр өөрчлөлт нь ихэвчлэн аажмаар илэрч, ажил амьдралын ачаалал ихтэй эсвэл стресс ихтэй үед илүү мэдэгдэхүйц нэмэгддэг. 2,4

Дараах шинжүүд магадгүй таньд танил санагдаж болох юм5:
- Гэрийн нэг өрөөнөөс нөгөө өрөөрүүгээ яагаад орсноо мартах.
- Дэлгүүрт ирээд юу авах гэж байснаа мартах.
- Гэрээсээ гарсан хойноо авч гарах гэж байсан зүйлээ санах.
- Ямар нэг зүйлийг алга болсон мэт бодох хэдий ч, дараа нь таны яг хайсан газар байсныг олж харах.
Эдгээр ой санамжийн жижиг алдагдлууд нь энгийн мэт санагдаж болох ч өдөр тутмын амьдралд нөлөөлж эхлэх нь зарим хүмүүсийн хувьд насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтын эрт үеийн шинж тэмдэг байж болно 2,3. Ийм өөрчлөлтийн шалтгааныг ойлгох нь чухал. Зурагт удаан хугацаагаар үзэх зэрэг идэвхгүй үйл ажиллагаа ч таны танин мэдэхүйн үйл ажиллагааг аажмаар бууруулахад нөлөөлж байж болзошгүй 6.
Зарим хүмүүсийн хувьд хооллолтоо сайжруулах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эсвэл бясалгал зэрэг тайвшруулах аргуудыг хэрэгжүүлэх нь оюун ухааны үйл ажиллагааг хурц хэвээр хадгалахад хангалттай байдаг 7–9. Харин ойр ойрхон юм аа мартах эсвэл энэхүү шинж удаан хугацаанд үргэлжилбэл 3, энэ нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд илүү ноцтой өөрчлөлт гарсны дохио байж болох бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай юм.
Танин мэдэхүйн өөрчлөлт хэзээ эхэлдэг вэ?
Ой санамж болон анхаарал төвлөрөлт бууралтыг ихэвчлэн өндөр настай холбоотой гэж үздэг. Гэвч бодит байдал дээр эдгээр өөрчлөлт нь илүү залуу наснаас эхлэн мэдэгдэхүйц илэрч эхэлдэг 2,3.
Яагаад Билобил® гэж?
Билобил форте болон Билобил интенсийг дараах тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг. Үүнд:
Насжилттай холбоотой танин мэдэхүйн өөрчлөлтөд үр дүнтэй 1
Насжилттай холбоотой танин мэдэхүй бууралтын үед илрэх шинж тэмдгийг бууруулахад тусална.
Бичил цусны эргэлтийг дэмжинэ 1
Бичил цусны эргэлтийг дэмжсэнээр тархины эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж тархины хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
Чанартай ургамлын гаралтай эмийн бэлдмэл 1
Стандартчилсан гингко билоба-н ханд агуулсан ургамлын гаралтай бэлдмэл.
Хэрэглэх заавар
Капсулыг бүхлээр нь залгиж, хоолны дараа, нэг стакан ус хамт ууна.
Анхааруулга ба болгоомжлол
Хэрэв танд цус алдах эрсдэлтэй (цурхагшлийн хам шинж) эсвэл цусны бүлэгнэлт үүсэхийг дарангуйлдаг эмийн эмчилгээ хийлгэж байгаа бол Билобилийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Гинко агуулсан эмүүд цусны бүлэгнэлд нөлөөлөх эрсдэлтэй тул мэс засал хийхийн өмнө болон тархинд цус алдах эрсдэлтэй өвчтөнүүд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Таталтын өгүүлэмжтэй буюу эпилепситэй өвчтөнүүд гингко агуулсан эмийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь таталтыг сэдрээж болзошгүй.

Билобил интенс – 120 мг, капсул Гингко Билоба
Хуурай, боловсруулсан, цэвэршүүлсэн Гингко Билоба навчны ханд агуулдаг. Ханд дахь идэвхт бодис нь гликозидууд…

Билобил форте – 80 мг, капсул Гингко Билоба
Хуурай, боловсруулсан, цэвэршүүлсэн Гингко Билоба навчны ханд агуулдаг. Ханд дахь идэвхт бодис нь гликозидууд…

Билобил – 40 мг, капсул Гингко Билоба
Хуурай, боловсруулсан, цэвэршүүлсэн Гингко Билоба навчны ханд агуулдаг. Ханд дахь идэвхт бодис нь гликозидууд…
Билобил-г хаанаас худалдан авч болох вэ?
Билобил форте болон Билобил интенс-ийг ямар ч эмийн сангаас болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын онлайн платформуудаас худалдан авах боломжтой.
ШАЛГАХ
Энэхүү үнэлгээнд Өмнөд Калифорнийн Их сургуулийн Эмнэлзүйн мэдрэл судлалын профессор Винсент Фортанасегийн боловсруулсан тестийг ашигласан бөгөөд тархийг гэмтээдэг хамгийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийг багтаасан.
Bibliography:
- Xu, L., Hu, Z., Shen, J., & McQuillan, P. M. (2015). Effects of Ginkgo biloba extract on cerebral oxygen and glucose metabolism in elderly patients with pre-existing cerebral ischemia. Complement. Ther. Med., 23(2), 220–225. https://doi.org/10.1016/j.ctim.2014.12.009
- Kandiah, N., Chan, Y. F., Chen, C., Dasig, D., Dominguez, J., Han, S.-H., Jia, J., Kim, S., Limpawattana, P., Ng, L.-L., … [et al.]. (2021). Strategies for the use of Ginkgo biloba extract, EGb 761®, in the treatment and management of mild cognitive impairment in Asia: Expert consensus. CNS Neurosci. Ther., 27(2), 149–162. https://doi.org/10.1111/cns.13536
- Paljk, M., Vitezič, P., & Milharčič Simčič, M. (2014). Bilobil – clinically confirmed effective and safe Ginkgo biloba medicine satisfying the highest quality standards. Krka Med. Pharm., 26(38), 144–154.
- McWhirter, L., King, L., McClure, E., Ritchie, C., Stone, J., & Carson, A. (2022). The frequency and framing of cognitive lapses in healthy adults. CNS Spectr., 27(3), 331–338. https://doi.org/10.1017/S1092852920002096
- Madore, K. P., & Wagner, A. D. (2019). Multicosts of multitasking. Cerebrum, 2019, cer-04-19. https://doi.org/10.1523/ENEURO.0403-19.2019
- Luethi, M., Meier, B., & Sandi, C. (2009). Stress effects on working memory, explicit memory, and implicit memory for neutral and emotional stimuli in healthy men. Front. Behav. Neurosci., 2, 5. https://doi.org/10.3389/neuro.08.005.2008
- Shalash, R. J., Arumugam, A., Qadah, R. M., & Al-Sharman, A. (2024). Night screen time is associated with cognitive function in healthy young adults: A cross-sectional study. J. Multidiscip. Healthc., 17, 2093–2104. https://doi.org/10.2147/JMDH.S462458
- van den Berg, N. H., Pozzobon, A., Fang, Z., Al-Kuwatli, J., Toor, B., Ray, L. B., & Fogel, S. M. (2022). Sleep enhances consolidation of memory traces for complex problem-solving skills. Cereb. Cortex, 32(4), 653–667. https://doi.org/10.1093/cercor/bhab216
- Basso, J. C., McHale, A., Ende, V., Oberlin, D. J., & Suzuki, W. A. (2019). Brief, daily meditation enhances attention, memory, mood, and emotional regulation in non-experienced meditators. Behav. Brain Res., 356, 208–220. https://doi.org/10.1016/j.bbr.2018.08.023
- Knopman, D. S., & Petersen, R. C. (2014). Mild cognitive impairment and mild dementia: A clinical perspective. Mayo Clin. Proc., 89(10), 1452–1459. https://doi.org/10.1016/j.mayocp.2014.06.019
- James, K. A., Stromin, J. I., Steenkamp, N., & Combrinck, M. I. (2023). Understanding the relationships between physiological and psychosocial stress, cortisol and cognition. Front. Endocrinol., 14, 1085950. https://doi.org/10.3389/fendo.2023.1085950
- Lindert, J., Paul, K. C., Lachman, M. E., Ritz, B., & Seeman, T. E. (2021). Depression-, anxiety-, and anger and cognitive functions: Findings from a longitudinal prospective study. Front. Psychiatry, 12, 665742. https://doi.org/10.3389/fpsyt.2021.665742
- Gottesman, R. F., Lutsey, P. L., Benveniste, H., Brown, D. L., Full, K. M., Lee, J.-M., Osorio, R. S., Pase, M. P., Redeker, N. S., Redline, S., & Spira, A. P. (2024). Impact of sleep disorders and disturbed sleep on brain health: A scientific statement from the American Heart Association. Stroke, 55(3). https://doi.org/10.1161/STR.0000000000000453
- Fox, A. J., Matthews, N., Qiu, Z., Filmer, H. L., & Dux, P. E. (2024). On the lasting impact of mild traumatic brain injury on working memory: Behavioural and electrophysiological evidence. Neuropsychologia, Neuropsychol., 204, 109005. https://doi.org/10.1016/j.neuropsychologia.2022.109005
- Moore, E. E., & Jefferson, A. L. (2021). The impact of cardiovascular hemodynamics on cognitive aging. Arterioscler. Thromb. Vasc. Biol., 41(4), 1255–1264. https://doi.org/10.1161/ATVBAHA.120.311909
- Bavarsad, K., Hosseini, M., Hadjzadeh, M.-A.-R., & Sahebkar, A. (2019). The effects of thyroid hormones on memory impairment and Alzheimer’s disease. J. Cell. Physiol., 234(9), 14633–14640. https://doi.org/10.1002/jcp.28198
- Morley, J. E. (2017). Cognition and chronic disease. J. Am. Med. Dir. Assoc., 18(5), 369–371.
- Garcia-Garcia, R., Cruz-Gómez, Á. J., Urios, A., Mangas-Losada, A., Forn, C., Escudero-Garcia, D., … & Montoliu, C. (2018). Learning and memory impairments in patients with minimal hepatic encephalopathy are associated with structural and functional connectivity alterations in hippocampus. Sci. Rep., 8(1), 9664.
- Elias, M. F., Elias, P. K., Seliger, S. L., Narsipur, S. S., Dore, G. A., & Robbins, M. A. (2009). Chronic kidney disease, creatinine and cognitive functioning. Nephrol. Dial. Transplant., 24(8), 2446–2452.
- Wang, G., Li, D. Y., Vance, D. E., & Li, W. (2023). Alcohol use disorder as a risk factor for cognitive impairment. J. Alzheimers Dis., 94(3), 899–907.
- Block, R. I., Erwin, W. J., & Ghoneim, M. M. (2002). Chronic drug use and cognitive impairments. Pharmacol. Biochem. Behav., 73(3), 491–504.
- Fieldhouse, J. L., Doorduijn, A. S., de Leeuw, F. A., Verhaar, B. J., Koene, T., Wesselman, L. M., … & van der Flier, W. M. (2020). A suboptimal diet is associated with poorer cognition: The NUDAD project. Nutrients, 12(3), 703.
- European Medicines Agency. (2015). European Union herbal monograph on Ginkgo biloba L., folium (Report No. EMA/HMPC/321097/2012). https://www.e-lactancia.org/media/papers/Ginkgo-DS-EMA2015.pdf
- Fortanasce, V. (2011). The anti-Alzheimer’s prescription. Penguin Random House Australia.
Энэхүү эмийг эмчийн жоргүйгээр олгож болно. Хэрэглэхээс өмнө тусгай зааварчилгаа, дээрх мэдээллийг анхааралтай уншихыг зөвлөж байна. Хэрэв таагүй шинж тэмдэг илэрвэл эмч эсвэл эмийн сантай холбогдоно уу. Хуучирсан болон/эсвэл хэрэглээгүй эмийг аюултай хог хаягдал гэж үздэг.


