Ажлын чиглэлүүд

МАРКЕТИНГ

МАРКЕТИНГ


Бид глобал брэнд стратегийн дагуу маркетингийн үйл ажиллагааг бэлтгэн хэрэгжүүлж, Кркагийн брэнд бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

ЭМИЙН БҮРТГЭЛ БА ФАРМАКОВИЖИЛАНС

ЭМИЙН БҮРТГЭЛ БА ФАРМАКОВИЖИЛАНС


Бид бүртгэлийн дүрэм журмын дагуу Крка компанийн бүтээгдэхүүнүүдийг аюулгүй, үр дүнтэй байхыг нь баталгаажуулан бүртгүүлдэг. Бид компани болон хяналт зохицуулалтын байгууллагуудын хооронд гүүр нь болж, зөвшөөрөл олгох үйл явц, хамгийн сүүлийн үеийн удирдамжийг дагаж мөрдөхөд тусалдаг. Фармаковижиланс нь эмтэй холбоотой аливаа эрсдлийг эрт илрүүлж, олон нийтэд мэдээлэх, өвчтөний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БА БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БА БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ


Крка компанид Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологи болон бусад үйлчилгээ нь холбогдох бүх хэлтсүүдийн үр ашигтай үйл ажиллагааг хангадаг. Ингэснээр санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж, аливаа эрсдлийг оновчтой удирдаж, мэдээллийн технологийн дэд бүтцийг дэмжиж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, Кркагийн амжилтад хувь нэмэр оруулдаг.